Бие Даасан Эко Амины Сууц
Завилан Хоумс нь байгаль орчинд ээлтэй, бие даасан амьдралын хэв маягийг эрэлхийлэгчдэд зориулсан уламжлалт болон шинэлэг технологийг хослуулсан эко амины сууцны хотхон юм.

Давуу тал
Завилан хоумс төсөл нь уламжлалт Монгол гэрийн давуу талуудыг орчин үеийн тогтвортой технологиуудтай хослуулж, бүрэн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, урсгал зардалгүй амьдрах орчин бүрдүүлсэн юм.
Уламжлал Гэр Дээр Тулгуурласан Инновацлаг Хийцлэл
Завилан Хоумс нь уламжлалт Монгол гэрийг орчин үеийн дулаалгын материалаар шинэчлэн дулаалж тав тухтай, урт насжилттай болгон инноваци шингээсэн юм.
Тогтвортой Эрчим Хүчний Шийдлүүд
Завилан Хоумсын амины сууцууд нь нарны панел, зай хураагуур, ухаалаг сүлжээний технологитой бүрэн хэмжээний сэргээгдэх эрчим хүчний системээр хангагдсан бөгөөд оршин суугчдад хэрэглээгээ оновчтой удирдах боломжийг олгодог.
Инновацлаг Усны Менежмент
Завилан Хоумсын инновацлаг усны менежментийн систем нь саарал болон хар усыг тусад нь боловсруулж, борооны усыг цуглуулан цэвэршүүлж, дахин ашиглах замаар тогтвортой, бие даасан усны хангамжийг баталгаажуулдаг.
Шилдэг Дулаалгын Технологи
Завилан Хоумсын шүршдэг хөөсөн дулаалгын дэвшилтэт технологи нь агаарын алдагдлыг бүрэн битүүмжилж, эрчим хүчний зардлыг 80 хүртэл хувиар бууруулан, жилийн турш тав тухтай дотор температурыг хадгалдаг.
Бие Даасан Амьдралын Хэв Маяг
Завилан Хоумс нь өөрийн эзэмшлийн газар дээр хүнсний ногоо тариалж, байгальтай зэрэгцэн тогтвортой амьдрах боломжийг олгохын зэрэгцээ нийтийн талбай, хамтын байгууламжуудаар харилцаа холбоог дэмжсэн бие даасан амьдралын хэв маягийг санал болгодог.
Нийгэм-эдийн засгийн ашиг
Завилан Хоумс нь тогтвортой системүүд, хэмнэлттэй ашиглалт, үл хөдлөхийн үнэ цэнийн өсөлтөөр хөрөнгө оруулалтыг хурдан нөхөж, нийгмийн харилцааг дэмжсэн бие даасан амьдралын хэв маягийг санал болгодог.
Монгол хүнд – Тансаг амьдрал
Бид тав тухтай, тансаг амьдарлыг их холоос, их үнэтэй хайдаг. Гэтэл урсгал зардалгүй, байгал орчиндоо сөрөг нөлөөгүй амьдарлын хэв маяг бидэнд өвлөгдөн ирсэн байдаг. Монгол гэрт тухтай амьдрахад дутуу байсан бүхнийг бид гүйцээлээ.
Дээд зэргийн дулаалга
- Уламжлалт гэрийн дутагдал: Монгол гэр нь дулаан алдалт ихтэй, өвөлдөө дулаанаа хадгалахад хүндрэлтэй, зундаа халуун байдаг байв.
- Манай инноваци: Бид орчин үеийн шүршдэг хөөсөн дулаалгыг ашигласнаар гэрийн бүх завсар, хөндийг бүрэн битүүмжилж, жилийн дөрвөн улиралд дулаан алдагдлыг 80% хүртэл бууруулж чадсан. Энэ нь эрчим хүчний хэрэглээг эрс багасгаж, хамгийн бага зардлаар тав тухтай амьдрах боломжийг олгож байна.


Бат бөх, салхи шуурганд тэсвэртэй
- Уламжлалт гэрийн дутагдал: Хөнгөн бүтэцтэй тул хүчтэй салхинд айдас төрдөг байв.
- Манай инноваци: Шүршдэг хөөсөн дулаалга нь гэрийн бүтцийг илүү бат бөх болгож, салхи шуурганд тэсвэртэй болгосон. Орчин үеийн инженерчлэл, шинэ материалуудын нэгдэл нь гэрийг байгаль цаг уурын ямар ч нөхцөлд тогтвортой байлгана.
Галын аюулгүй Эко дулаалга
- Уламжлалт гэрийн дутагдал: Гэр нь мод, эсгий зэрэг шатамхай материалаар хийгддэг тул галын аюул өндөртэй. Дүрс хийгээд л асаад дуусдаг байв.
- Манай инноваци: Усан суурьтай, байгальд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, галд тэсвэртэй шүршдэг хөөсөн дулаалга ашигласнаар галын эрсдэлийг эрс бууруулсан. Энэ нь оршин суугчдын аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэсэн.


Бие даасан цэвэрлэх байгууламж
- Уламжлалт гэрийн дутагдал: Ариун цэврийн өрөө гадна байрладаг, бохир усны шийдэлгүй.
- Манай инноваци: Бид бүрэн бие даасан ариун цэврийн өрөө, бохир цэвэрлэх септик системийг суурилуулсан. Одоо хэн ч гадаа гарах шаардлагагүй, хотын стандартад нийцсэн тав тухтай амьдрах боломжтой боллоо
Нар, байгалийн гэрэлтэй цонхны шийдэл
- Уламжлалт гэрийн дутагдал: Гэрт зөвхөн тооноор гэрэл тусдаг, бүдэг гэрэлтэй мэдрэмж төрдөг. Ханандаа цонхгүй тул харагдах орчин хязгаарлагдмал байв.
- Манай инноваци: Бид ханан дахь цонхны шийдлийг нэвтрүүлж, гэрийн орчныг илүү гэрэлтэй, уужим, байгалийн гэрэлтэй болгосон. Цонх бүр нь өдөржин нарны гэрэл нэвтрүүлж, тав тухтай, байгалийн сайхныг гэрээсээ мэдрэх боломжийг бүрдүүлсэн.


Бороо ус, чийгний асуудлыг бүрэн шийдсэн
- Уламжлалт гэрийн дутагдал: Бороо орсон үед гэр дотор ус нэвчих, чийг ихсэх асуудалтай байв.
- Манай инноваци: Орчин үеийн дулаан усны асуудлыг зэрэг шийдэх, битүү бүтэцтэй дулаалга ашигласнаар бороо усны асуудлыг бүрэн шийдсэн. Ус дуслах, чийгшилт үүсэхгүй, цэвэрхэн, хуурай орчин бүрдсэн.
Жил бүр буулгаж, хатаах, дулаалгаа нэмж хасах шаардлагагүй
- Уламжлалт гэрийн дутагдал: Жил бүр хавар гэрээ буулгаж, цэвэрлэж, хатаах, наранд муудсан бүрээсээ шинэчлэх, цоорсон усны хамгаалалтаа солих, мөн дан бүрээс давхар бүрээс болгож солих ажилтай, урсгал зардал ихтэй байв.
- Манай инноваци: Орчин үеийн ус, чийг тусгаарлагч материал ашигласнаар гэрийг жил бүр буулгах, хатаах шаардлагагүй, урсгал зардалгүй, насан туршийн үл хөдлөх хөрөнгө болгон шинэчилсэн.

Завилан Хоумс нь уламжлалт Монгол гэрийн онцлогийг орчин үеийн инноваци, технологитой хослуулж, байгальд ээлтэй, урсгал зардалгүй, тав тухтай, тансаг амьдралын шинэ жишгийг тогтоож байна. Бидний хийсэн эдгээр инноваци бүр нь Монгол хүний хэрэгцээ, хүсэлд нийцсэн, дэлхийн жишигт хүрсэн шийдэл юм.
Join 900+ subscribers
Stay in the loop with everything you need to know.
“Études has saved us thousands of hours of work and has unlocked insights we never thought possible.”
Annie Steiner
CEO, Greenprint