Түгээмэл Асуултууд

Завилан Хоумс нь байгаль орчинд ээлтэй, бие даасан амьдралын хэв маягийг эрэлхийлэгчдэд зориулсан, уламжлалт болон шинэлэг технологийг хослуулсан эко амины сууцны хотхон юм. Энэ нь Гэрчулуу Констракшн компанийн гэр загварын, урсгал зардалгүй, байгаль орчинд ээлтэй амины орон сууцны төсөл юм.
Завилан Хоумс нь уламжлалт Монгол гэрийн давуу талуудыг орчин үеийн тогтвортой технологиудтай хослуулж, бүрэн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, урсгал зардалгүй амьдрах орчин бүрдүүлсэн юм. Үүнд:
  • Бие даасан энергийн хангамж: Бүх цахилгаан болон энергийн шийдлийг нар болон салхины системээр шийдэж байгаа тул төвийн системийн цахилгаанаас 100% хамааралгүйгээр амьдрах боломжтой. Мөн өдрийн цагт үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн системд зарж, нэмelt орлого олох боломжтой.
  • Урсгал зардалгүй: Айл бүр нар салхины эрчим хүчээр бүрэн шийдсэн оффгрид системтэй тул урсгал зардалгүй сууцуудтай байхаар төлөвлөгдсөн.
  • Дээд зэргийн дулаалга: Орчин үеийн шүршдэг хөөсөн дулаалгыг ашигласнаар гэрийн бүх завсар, хөндийг бүрэн битүүмжилж, жилийн дөрвөн улиралд дулаан алдагдлыг 80% хүртэл бууруулж чадсан.
  • Бат бөх, аюулгүй: Шүршдэг хөөсөн дулаалга нь гэрийн бүтцийг илүү бат бөх болгож, салхи шуурганд тэсвэртэй болгосон. Мөн усан суурьтай, галд тэсвэртэй эко дулаалга ашигласнаар галын эрсдэлийг эрс бууруулсан.
  • Инновацлаг усны менежмент: Саарал болон хар усыг тусад нь боловсруулж, борооны усыг цуглуулан цэвэршүүлж, дахин ашиглах замаар тогтвортой, бие даасан усны хангамжийг баталгаажуулдаг.
  • Бие даасан цэвэрлэх байгууламж: Хотын стандартад нийцсэн, бүрэн бие даасан ариун цэврийн өрөө, бохир цэвэрлэх септик системийг суурилуулсан.
  • Байгалийн гэрэлтэй орчин: Ханан дахь цонхны шийдлийг нэвтрүүлж, гэрийн орчныг илүү гэрэлтэй, уужим, байгалийн гэрэлтэй болгосон.
  • Урт насжилттай үл хөдлөх хөрөнгө: Жил бүр буулгах, хатаах шаардлагагүй, урсгал зардалгүй, насан туршийн үл хөдлөх хөрөнгө болгон шинэчилсэн. Гэр нь 60-70 жил хүртэлх настай байх боломжтой.
  • Нэгхэн цагийн дотор дулаахан: Дулаан алдагдалгүй Монгол гэр нь таныг нэгхэн цагийн дотор маш сайхан тухтай орчин үүсгэж чадна.
Завилан Хоумс нь шүршдэг хөөсөн дулаалгын дэвшилтэт технологийг ашигладаг. Энэ технологийн давуу талууд:
  • Агаарын алдагдлыг бүрэн битүүмжилж, эрчим хүчний зардлыг 80% хүртэл бууруулдаг.
  • Ашиглаж буй хөөс нь усан суурьтай, хүний эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй (GWP=0, ODP=0), галд тэсвэртэй, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн юм.
  • Полиуретан хөөс нь битүү болон задгай бүтэцтэй байдаг бөгөөд дулаан, агаар, чийг дамжуулалтыг зогсоож, барилгын хийцийн даацыг нэмэгдүүлдэг.
  • Гэрчулуу Констракшн нь шүршдэг хөөсөн дулаалгын ажлыг 25 жилийн баталгаат хугацаатайгаар хийж гүйцэтгэдэг.
Завилан Хоумс нь уламжлалт Монгол гэрийн дутагдлуудыг орчин үеийн инноваци, технологиор шийдсэн:
  • Дулаан алдагдал: Уламжлалт гэр нь дулаан алдалт ихтэй, өвөлдөө дулаанаа хадгалахад хүндрэлтэй, зундаа халуун байдаг байсан. Завилан Хоумс нь шүршдэг хөөсөн дулаалгаар дулаан алдагдлыг 80% хүртэл бууруулсан.
  • Салхи, шуурга: Хөнгөн бүтэцтэй тул хүчтэй салхинд эмзэг байсан. Шүршдэг хөөсөн дулаалга нь гэрийн бүтцийг илүү бат бөх, салхи шуурганд тэсвэртэй болгосон.
  • Галын аюул: Мод, эсгий зэрэг шатамхай материалаар хийгддэг тул галын аюул өндөртэй байсан. Усан суурьтай, галд тэсвэртэй шүршдэг хөөсөн дулаалга ашигласнаар галын эрсдэлийг эрс бууруулсан.
  • Ариун цэвэр, усны асуудал: Ариун цэврийн өрөө гадна байрладаг, бохир усны шийдэлгүй байсан. Бүрэн бие даасан ариун цэврийн өрөө, бохир цэвэрлэх септик системийг суурилуулсан. Мөн бороо ус, чийгний асуудлыг битүү бүтэцтэй дулаалгаар бүрэн шийдсэн.
  • Гэрэлтүүлэг: Гэрт зөвхөн тооноор гэрэл тусдаг, бүдэг гэрэлтэй байсан. Ханан дахь цонхны шийдлийг нэвтрүүлж, гэрийн орчныг илүү гэрэлтэй, уужим болгосон.
  • Засвар үйлчилгээ: Жил бүр хавар гэрээ буулгаж, цэвэрлэж, хатаах, бүрээсээ шинэчлэх, дулаалгаа нэмж хасах зэрэг урсгал зардал ихтэй байсан. Орчин үеийн ус, чийг тусгаарлагч материал ашигласнаар гэрийг жил бүр буулгах, хатаах шаардлагагүй, урсгал зардалгүй, насан туршийн үл хөдлөх хөрөнгө болгон шинэчилсэн.
Та Завилан Хоумсын загварын байртай өөрийн биеэр очиж танилцах боломжтой. Үүнд ойролцоогоор 2 цаг зарцуулах бөгөөд, анх удаа зочлоход Шархадны эцэс дээрээс тосон замчлан дагуулж явах болно. Мөн видео дуудлага хийж цахимаар танилцах боломжтой. Энэ нь ойролцоогоор 30 минут үргэлжилнэ. Та манай cal.com/zavilan.homes холбоосоор орж өөрт тохиромжтой цагаа сонгон хүсэлт илгээнэ үү.
  • Эрүүл мэнд: Цэвэр агаарт амьдрах нь амьсгалын замын, зүрх судасны өвчин болон харшлын эрсдэлийг үлэмж бууруулдаг. Мөн стресс, нойргүйдэл, даралт, сэтгэл гутрал 70% хүртэл буурсан нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдүүдийн дархлааг бэхжүүлж, сэтгэн бодох чадвар, сурах идэвх нэмэгддэг.
  • Эдийн засгийн ашиг: Эко амины сууц нь зөвхөн байгальд ээлтэйгээс гадна урт хугацааны эдийн засгийн үр ашигтай. Эрчим хүчний хэмнэлттэй систем, дэвшилтэт инженер шийдэл нь дулаан алдалтыг багасгаж, сарын тог, ус, халаалтын зардлыг илт багасгана. Жишээ нь, “Завилан Хоумс” төсөл жилд 2 сая төгрөгийн цахилгаан, дулаан хэмнэж, хөрөнгө оруулалтын 18%-ийг богино хугацаанд нөхөх тооцооллоор баригдсан. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ тасралтгүй өсөх боломжтой.
Гэрчулуу Констракшн нь шүршдэг хөөсөн дулаалгын мэргэжлийн компани бөгөөд амины сууцыг 2007 оноос барьж эхэлсэн 18 жилийн туршлагатай барилгын компани юм. Компанийн туршлага нь дулаан алдагдалгүй байшин барих, шинэ дэвшилтэт технологиудыг ашиглахад чиглэгдсэн. Тэд дулаан алдагдлын шинжилгээг хийж, мэргэжлийн өндөр түвшинд дулаалгын ажлыг гүйцэтгэдэг. Мөн шүршдэг хөөсөн дулаалгын сургалт, тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа, сервис үйлчилгээг санал болгодог.
Завилан Хоумс хотхон нь Улаанбаатар хотын зүүн талд, Улиастайн голын эхэнд, Богдын ам гэдэг газарт байрладаг. Энэ газар нь Найдугаар Богдын зуслан гарч байсан гэсэн яриатай. Хотхон нь Улаанбаатар хотын төв цэгээс ердөө 20 км-ийн зайтай бөгөөд хотдоо хамгийн ойрхон зуслангийн газар юм. Улиастайн гол нь хотхоноос 400 метрийн зайтай. Айл бүхэн 0.05 га хувийн эдлэн газартай.